БНХАУ-ын шүүх 78 настай Америкийн иргэнд бүх насаар нь хорих ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын шүүх 78 настай Америкийн иргэнд бүх насаар нь хорих ял оноолоо

The sentencing of Leung comes at a time when relations between Beijing and Washington are at their lowest point in half a century

/2023.05.15/: Хятадын шүүх тагнуулын хэргээр 78 настай Америкийн иргэнд бүх насаар нь хорих ял оноолоо.

Хонконгийн байнгын оршин суугч болох Жон Шинг-Ван Леунгийг тагнуул хийсэн хэргээр даваа гарагт Сужоу хотын Дунд шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо гэж тус шүүхийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Лэунгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд Зянсу мужийн Сужоу хотын төрийн аюулгүй байдлын албаныхан баривчилсан байна.

Мөн шүүхээс 500,000 юань буюу 71,797 ам.долларын үнэ бүхий хувийн өмчийг нь хураасан гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч CNN-д өгсөн мэдэгдэлдээ хувийн нууцтай холбоотой тул бид нэмэлт тайлбар өгөх боломжгүй гэжээ.

Худалдаа, технологи, геополитик, цэргийн давуу байдлын төлөөх өрсөлдөөн ширүүсч буй энэ үед Бээжин, Вашингтоны харилцаа сүүлийн хагас зуунд байгаагүй доод цэгтээ хүрсэн үед энэхүү үйл явдал болж байна.

Ши Жиньпиний удирдлаган дор Хятад улс тагнуулын эсрэг тэмцэл өрнүүлж байгаа бөгөөд энэхүү урхинд автсан гадаадын иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын эрх баригчид Астеллас Фарма компанийн япон ажилтныг тагнуулын хэрэгт сэжиглэн Бээжинд саатуулсан нь 2014 онд тагнуулын эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш Хятадад саатуулагдсан 17 дахь Японы иргэн юм.

Өнгөрсөн сард Хятад улс тагнуулын эсрэг хуульдаа өргөн хүрээтэй нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Эх сурвалж: CNN

Олон Улсын Гэр бүлийн өдрөөр 46 залуу хосын хуримын ёслол боллоо
Олон Улсын Гэр бүлийн өдрөөр 46 залуу хосын хуримын ёслол боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.