Япон улсаас 2023 онд 100.000 жуулчин хүлээн авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улсаас 2023 онд 100.000 жуулчин хүлээн авна

/2023.05.15/: ”Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” Япон Улсын Токио хотод болж байна.

Форумын гол зорилго нь Японы зах зээлд ажилладаг Монголын тур оператор компаниуд болон Японы аялал жуулчлалын компаниудтай мэдээлэл солилцох, хоёр орны аяллын хөтөлбөр, уламжлал, соёл, ахуйг сурталчлах B2B уулзалт болж байна.

Япон Улсын тур компаниудын төлөөлөл Монголын шөнийн оддыг, говь, хээр тал, нүүдлийн соёл, эвент арга хэмжээг сонирхож байв. Японоос Монгол руу “МИАТ” ТӨҮГ, “Аэро Монголиа” авиа компаниуд нисч байгаад сэтгэл хангалуун байгаа ба орон нутгийн нислэг тогтмол болсон эсэх, гэр буудал, кэмп, хоолны үнийн бодит мэдээллийг өгөхийг хүслээ. Марс гараг Монголын говь хоёр төстэй тул заавал очих, мөн өвлийн улиралд аялах хүсэлтээ илэрхийлж байв. Уулзалт үргэлжилж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

ХХААХҮЯ түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ
ХХААХҮЯ түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ
 
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.