“Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэсэн чат ирвэл БИТГИЙ ДАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэсэн чат ирвэл БИТГИЙ ДАР

/2023.05.15/: Хэрэв таны цахим хаягт “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэх утга бүхий холбоос ирвэл нээж үзэхгүй, холбоосоор нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Учир нь энэхүү холбоосыг цахим хэрэглэгчид рүү илгээж 52 иргэнийг хохироож, 40 сая төгрөг залилсан этгээдүүдэд холбогдох хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж.

Уг этгээдүүд иргэний фэйсбүүк хаяг руу дээрх агуулга бүхий холбоосоос гадна "Таван толгой" ХК-ийн хувьцаагаа шалгаарай" гэх зэрэг холбоосыг олон нийтийн группт байршуулж бусдын нэвтрэх нэр, нууц үгийг олж авдаг.

Улмаар тухайн хэрэглэгчийн нэрийг барьж фэйсбүүк найзууд руу нь өмнө харилцсан зурвасын утгыг харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж бусдын дансанд мөнгө шилжүүлэн авдаг болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ.

ШУУД: Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын ажлын талаар мэдээлж байна
ШУУД: Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын ажлын талаар мэдээлж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.