Володимир Зеленський: Бид Оросын нутаг дэвсгэрт халдахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Володимир Зеленський: Бид Оросын нутаг дэвсгэрт халдахгүй

Ukrainian President (left) and German Chancellor Olaf Scholz in Berlin. Photo: 14 May 2023

/2023.05.15/: Украин ОХУ-д халдах төлөвлөгөөгүй байна гэж Германаас батлан хамгаалахын шинэ тусламжийн багцыг хүлээн авах үеэрээ Украины Ерөнхийлөгч мэдэгдлээ.

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцтой Берлинд хийсэн хэлэлцээний дараа тэрээр “Бид Оросын нутаг дэвсгэрт халдахгүй. Бид хууль бусаар эзлэгдсэн газар нутгийг чөлөөлөх сөрөг довтолгоонд бэлтгэж байна" гэв.

Ноён Шольц 2.7 тэрбум еврогийн зэвсэг нийлүүлэхээ амлаж, "шаардлагатай бол Украинд дэмжлэг үзүүлнэ" гэсэн бөгөөд тусламжид Германы дэвшилтэт "Ирвэс" танкууд болон Украиныг агаарын довтолгооноос хамгаалах илүү олон систем багтаж байгаа аж.

Оросын газар нутагт удаа дараа цохилт өгсөн гэж Орос Украиныг буруутгаж байна.

Украин буруутгаж буйг үгүйсгэхийн зэрэгцээ ОХУ-ын мэдэлд байгаа газар нутгаа буцаан эзлэхийн тулд бүх аргыг хэрэглэх хууль ёсны эрхтэй гэдгээ онцолжээ. Үүнд өмнөд болон зүүн дөрвөн бүс нутаг, мөн 2014 онд Москвад нэгтгэсэн Крымын хойг багтаж байна.

Ням гарагийн орой Ерөнхийлөгч Зеленський энэ жил өөрт нь болон Украины ард түмэнд олгосон Карлын нэр хүндтэй шагналыг авахаар баруун нутгийн Аахен хотод очжээ. Энэхүү хүндэтгэлийг Европын эв нэгдлийг бэхжүүлэх хүчин чармайлтын төлөө олгодог юм.

Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен шагнал гардуулах ёслолын үеэр хэлэхдээ "Украин бол: итгэл үнэмшлийнхээ төлөө зогсох эр зориг, үнэт зүйл ба эрх чөлөөний төлөөх тэмцэл, энх тайван, эв нэгдлийн төлөөх тууштай байдал" гэв.

Энэхүү шагналыг өмнө нь Уинстон Черчилль, Ромын Пап лам Фрэнсис, Билл Клинтон нар шалгарсан.

Эх сурвалж: ВВС

Увс аймгийн Зүүнговь сумынхан хамтдаа нэгэн хүүг “АВАРСАН НЬ“
Увс аймгийн Зүүнговь сумынхан хамтдаа нэгэн хүүг “АВАРСАН НЬ“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.