УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлд болж өнгөрсөн үйл явдлуудын тойм
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлд болж өнгөрсөн үйл явдлуудын тойм

A fire fighter works to put out a fire at a house destroyed by a Russian attack on Malokaterynivka, in the Zaporizhzhia Region of Ukraine,  on Thursday, May 11th

/2023.05.12/: Оросын арми Запорожье мужийн хэд хэдэн хот, тосгон руу цохилт өгсний улмаас, энгийн иргэд шархдаж, эд хөрөнгөд хохирол учирсан гэж тус бүс нутгийн цэргийн захиргааг тэргүүлсэн Украины албаны хүн мэдэгдэв.

Олон улсын тусламж: Их Британи Украинд "Storm Shadow" далавчит пуужинг хандивласан тухай Их Британийн Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдлээ. Мөн Японы Сангийн сайд пүрэв гарагт Япон улс Украины хөрш орнуудад Украинаас дүрвэгсдийг авчрахад нь туслахын тулд нэг тэрбум доллар өгнө гэж мэдэгдэв.

Бахмутын төлөөх тулаан: Бахмут хотоос баруун тийш ширүүн тулаан өрнөж байна. Украины арми Оросын байрлалд шахалт үзүүлж байгаа тул Оросын зүгээс өчигдөр 50 гаруй удаа агаарын цохилт мөн зургаан пуужингийн довтолгоо хийсэн гэж мэдэгдэв. ОХУ-ын Батлан хамгаалах яам Бахмут хотын эргэн тойронд фронтын шугамын зарим хэсгийг алдсан гэсэн мэдэгдлийг няцаав.

Үүний зэрэгцээ, "Вагнер" компанийн тэргүүн Евгений Пригожин зүүн Бахмут хотын эргэн тойронд түүний дайчдын эзлэн авсан бүс нутгууд Украины довтолгоонд их хэмжээний хохирол амсч байна гэв. Бахмутын ойролцоох Оросын байрлал руу хийсэн довтолгоонд оролцсон Украины батальоны командлагч CNN-д өгсөн ярилцлагадаа тус бүс нутгийг орхисон анхны оросууд бол Вагнерийн дайчид байсан гэх мэдээлэл нь Оросын энгийн цэргүүд Украины зүүн хэсэг дэх байлдааны талбараас анх зугтсан гэж Пригожинийн хэлсэнтэй зөрчилдөж байна.

Оросын тавиулуудыг алах гэсэн оролдлого: ОХУ-аас томилогдсон шүүхийн даргын амь насанд халдах оролдлого хийсэн гэж Украины Запорожье мужийн захирагч мэдэгдлээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Орост эзлэгдсэн Мелитополь хотод хэд хэдэн удаа аллага үйлдэх оролдлого болсны хамгийн сүүлийн бай нь Запорожжийн шүүгч юм.

Эх сурвалж: CNN

Зогсож байсан машинтай мөргөлдсөний улмаас 19 настай эрэгтэй амиа алджээ
Зогсож байсан машинтай мөргөлдсөний улмаас 19 настай эрэгтэй амиа алджээ
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.