Оросын хиймэл оюун ухааны технологи аль чиглэлээр түлхүү хөгжиж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын хиймэл оюун ухааны технологи аль чиглэлээр түлхүү хөгжиж байна вэ?

Artificial intelligence development becomes Russia's highest priority –  CADRAN POLITIC

/2023.05.12/: Аюулгүй байдлын судалгааны The Center for Naval Analyses (CNA) байгууллага ОХУ-ын хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн төлөв байдал болон бие даан шийдвэр гаргагч хиймэл оюуны хөгжүүлэлтийн талаар судалж, судалгааны тайлангаа 2021 онд олны хүртээл болгожээ.

Нийтлэлийн нэгдүгээр хэсгийг ЭНД дарж уншина уу.

Хэдийгээр ОХУ нь АНУ, Хятад зэрэг хиймэл оюуны технологиор тэргүүлэгчдээс хол хоцорсон ч гэлээ хэдэн жилийн өмнөхтэй нь харьцуулахад судалгаа, хөгжүүлэлтэд дэвшил гарсан гэж хэлж болно. Засгийн газар энэхүү шинэ технологийг хөгжүүлж нутагшуулахад үүсч буй бэрхшээлүүдээ зөв тодорхойлж, тэдгээрийг арилгах чиглэлээр зарим нэг арга хэмжээ авч байгаагийн нэг нь бүх насныханд зориулсан, өргөн хүрээтэй технологийн боловсролын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь AI-тай холбоотой технологийн сургалтууд байх ба мэргэжлийн экспертүүдийг бэлтгэн гаргах зорилготой.

Засгийн газраас нэн тэргүүнд хиймэл оюуны технологи нэвтрүүлэх чиглэлүүдээ зарласан нь анагаах ухаан, эрүүл мэнд, тээвэр, хөдөө аж ахуй, шатахуун, эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарууд юм. Мөн төрийн албаны хүнд суртлыг арилгах чиглэлээр AI хөгжүүлэлт хийж, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх оролдлогууд хийгдэж байна.

Оросын батлан хамгаалахын салбарт AI технологи хэрхэн нэвтэрч байгаа вэ?

Тус улсын AI хөгжүүлэгчдийн батлан хамгаалахын салбарт зориулан хөгжүүлж буй хиймэл оюуны технологи нь ил тод байдал багатай, ерөнхийдөө хүний оролцоогүйгээр шийдвэр гаргах автономит систем хөгжүүлэх, энэхүү системийн мэдээллийн менежментийг оновчтой болгох чиглэлд түлхүү анхаарч байгаа гэж хэлж болно. Оросын цэргийн стратегийн мэргэжилтнүүд тулааны талбарт мэдээллийн давуу тал бий болгоход AI-г ашиглах, өөрийн хүч нөөцийг хамгаалах, сөргөлдөгч талдаа мэдээллийн технологийн давуу тал олгохгүй байх гэсэн зорилгын дагуу AI технологийг хөгжүүлэх чиглэл баримталж байна. Гэхдээ цэргийн дээд хүрээнийхний дунд зэвсэгт хүчний хэмжээнд AI технологи хөгжүүлж, нэвтрүүлэхийн туйлын зорилго болон цаашид AI өөрөө хүний оролцоогүйгээр бие даан шийдвэр гаргах нь зөв, буруу эсэх дээр байр суурийн зөрүү их байгаа нь ажиглагджээ.

Гэсэн ч тэд газар, агаар, далай тэнгисийн мандал дээр болон гүнд ашиглагдах роботууд, дрон болон өөр бусад зэвсэгт техникүүдийг өөрөө бие даан шийдвэр гаргах автономит AI системээр тоноглох нь зүйтэй гэсэн байр суурин дээр олуулаа нэгдээд байгаа юм.

Advanced military technology in Russia | Chatham House – International  Affairs Think Tank

AI дээр суурилсан ухаалаг зэвсэглэлийн хөгжүүлэлт

Төрийн өмчит Ростек корпорацийн Электрон төхөөрөмжийн судалгааны хүрээлэн хиймэл оюуны технологи бүхий сум, байлдааны цэнэгт хошуу бүтээсэн бөгөөд энэ нь дайсны радио электроник сөрөг арга хэмжээнд өртөлгүйгээр байндаа тусах чадвартай байх аж. Мөн удирдлага хяналтын байршилд байгаа компьютеруудыг олон эх сурвалжаас ирсэн мэдээллээр хангаж, боломжит зөв шийдвэр санал болгох AI хөгжүүлж байгаа ба энэ нь агаарын дайралтаас хамгаалахад түлхүү ашиглагдах юм. 2019 онд Оросын зэвсэгт хүчин AIтехнологи ашигладаг радарын станц ашиглан цэргийн сургуулилт хийж, агаарын довтолгооноос хамгаалах Панцырь системийг хиймэл оюунтай холбосноор систем нь байг илрүүлэх, аюулын зэрэглэлээр нь эрэмбэлэх, оновчтой шийдэл санал болгох, хүний оролцоотойгоор хагас автомат байдлаар хариу арга хэмжээ авах гэх мэт боломжуудыг агуулжээ.

Мөн цөмийн зэвсгийн удирдлагын системдээ AI технологи нэвтрүүлж, АНУ-ыг сөрөн зогсох чадавхиа нэмэгдүүлж, эрт илрүүлэн хайх, хариу цохилтыг амжилттай хийх, дайсны цөмийн довтолгооноос хамгаалах системийг устгах зэрэг даалгаврыг хариуцуулах боломжтой гэж харж байгаа аж.

Ийнхүү ОХУ нь төрийн бодлогын хүрээнд AI технологи хөгжүүлж, төрийн мэдлийн компаниудаар гол судалгаа, хөгжүүлэлтээ хийлгэж байгаа ба хувийн хэвшил нь энэ чиглэлээр илүү бүтээлч, түргэн шуурхай ажилладаг ч санхүүжилт хомс, бизнесийн эрх чөлөө хумигдмал, бизнесийн салбар дахь улстөрийн нөлөөлөл их, төрийн бүх шатанд авилгал, хүнд суртал, хаалттай байдал ноёлоод байгаа нь зэргээс болоод AI технологийн үндэсний хөтөлбөрт хувийн сектор төдийлөн сайн нөлөөлж чадахгүй байна. Төрийн мэдлийн компаниуд голчлон энэ технологийн судалгаа, хөгжүүлэлтийг хийж байгаад иргэдийн нэг таагүй хандаж буй шалтгаан нь нээлттэй ил тод байдал дутмаг байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаагаас гадна хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөллөөр иргэдийн хувийн мэдээлэл, өгөгдлүүд буруу зорилгоор ашиглагдах вий гэсэн айдас бий болгож байна гэжээ.

Эх сурвалж: https://www.cna.org

Гачууртын эцсээс Хар хошуу хүртэлх авто зам энэ жил ашиглалтад орно
Гачууртын эцсээс Хар хошуу хүртэлх авто зам энэ жил ашиглалтад орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.