/2023.05.10/: Вагнерын тэргүүн Евгений Пригожин Украины сөрөг довтолгоог ОХУ-ын арми тэсэж чадах эсэхэд эргэлзэж байгаагаа хэллээ.
Оросын төр "эх орноо хамгаалах чадваргүй" гэж Пригожин Telegram дээр нийтэлсэн видео бичлэгтээ хэлсэн бөгөөд Оросын генералууд Путиныг хуурч байна гэв.
Тэрээр Батлан хамгаалах яамны хэсэг цэргүүд дайны бүсээс зугтсан талаар хэлээд болсон явдлыг эх орноосоо урвасан гэж үзэх ёстойгоо мөн хэлсэн юм.
Москва хангалттай хэмжээний сум өгнө гэж хэлсэн үгнээсээ ухарсан байх магадлалтай байгаа тул Пригожин Вагнерын цэргүүдийг байлдааны талбараас гаргана гэдгээ амалжээ.
Тэрээр “Байдал үнэхээр муу байна. Энэ байдлаар бид тэмцэж чадахгүй. Хэрэв бүх даалгавар ерөнхий командлагчийг [Путиныг] хуурах байдлаар явагдаж байгаа бол дайснууд биднийг тасчих болно" гэсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт Пригожин хэрэв хангалттай сум өгөхгүй бол тавдугаар сарын 10 гэхэд Вагнерийн цэргүүд Бахмутаас ухарч, Оросын армид байр сууриа хүлээлгэн өгөх болно гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Politico