Хуулийн зохицуулалтгүй электрон тамхи
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийн зохицуулалтгүй электрон тамхи

- Хууль тогтоогчид тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын лоббинд өртсөн үү? -

/2023.510/ Дээрх зурагт яагаад зөвхөн электрон тамхийг ил задгай тавин борлуулж байгаа вэ? Яагаад гэвэл, электрон тамхи нь одоогоор хуулийн зохицуулалтгүй учир ийнхүү ил задгай худалдан борлуулах нь асуудалгүй байгаа юм. Харин утаат тамхи буюу янжуур нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрээр борлуулагдахаар хуульд тусгагдсан байдаг.

Гэхдээ электрон тамхи нь утаат тамхинаас дутахааргүй хэмжээний хор нөлөөтэй. Ер нь тамхи хорт хавдрын өвчлөлийн гол эх үүсвэрийн нэг нь.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр электрон тамхины үйлдвэрлэл нь хүүхэд залуус руу чиглэж, өсвөр насныхан хожим утаат тамхинд орох нь хоёр дахин ихэсдэг байна.

Электрон тамхины хэрэглээ нь зүрх, уушгины өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Электрон тамхинд агуулагдах никотин нь өндөр идэвхт донтуулагч бодис бөгөөд хүүхдийн тархины хөгжилд хортой нөлөөтэй ажээ.

Гэтэл манай улсад электрон тамхийг зохицуулсан хууль байхгүй гэдгийг дээр өгүүлсэн. Тамхины хяналтын тухай хуульд энэ талаарх зохицуулалт огт дурдаагүй бөгөөд ямар ч зохицуулалтгүй нэлээд хэдэн жилийг өнгөрөөлөө. Хууль тогтоогчид дотроос үүнийг зохицуулах хуулийн хэлэлцэгдэх шинж одоогоор алга.

2021 онд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өргөн барьж байв. Энд "2021-2024 оны хооронд тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл өргөн барьж байв.

Тус төсөлд тусгаснаар онцгой албан татварыг тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоолж байв. Мөн янжуур тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэх талаар ч оруулсан байжээ.

Гэвч энэ хууль "явсангүй".

Эндээс харвал хууль тогтоогчид электрон тамхи импортлогчдын нөлөөнд автаж энэ бүтээгдэхүүнийг зохицуулах хуулийн төслийг боловсруулахгүй байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.

Дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт эхэлнэ
Дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.