/2023.05.10/: АНУ-ын баруун өмнөд Луизиана мужид нуугдаж тоглож байсан өсвөр насны хүүхдүүдийг буудан хөнөөсөн хэрэгт 58 настай эрэгтэйг сэжиглэн баривчилжээ.
Энэ явдал ням гарагийн үүрээр Луизиана мужийн Старкс хэмээх жижиг хотод болсон байна.
Хэсэг өсвөр насны хүүхдүүд хөрш айлын гэрийн ойролцоо нуугдаж тоглож байхад нь Дэвид В.Дойл гэгч этгээд гал нээсэн байна.
Дойл мөрдөгчдөд хэлэхдээ "Хүүхдүүдийг гэрийнхээ гадаа байхыг анзаарсан. Харсан даруйдаа гэртээ орж буугаа аван тэдэн рүү буудаж эхэлсэн" гэж хэлсэн байна.
Уг этгээд нь өмнө нь галт зэвсэгтэй холбоотой хэд хэдэн удаагийн хэрэгт холбогдож байсан тухай хууль сахиулах байгууллагаас мэдэгджээ.
Эх сурвалж: CNN