Зайсан орчмын зарим авто замыг цагийн хязгаартай хоёр урсгалтай болгоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайсан орчмын зарим авто замыг цагийн хязгаартай хоёр урсгалтай болгоно

/2023.05.09/: Зайсан орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан холбогдох байгууллагуудаас мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:

- Зайсан орчмын замыг нэг чигийн урсгалтай болгосон. Тухайн бүсэд олон хотхоны барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Ингэснээр том оврын машинаар барилгын материал зөөх зэрэг шаардлага үүсч байна. Тиймээс 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгалыг нээхээр төлөвлөж байгаа. Өнөөдрөөс буюу 9-нөөс эхэлж Зайсангийн баруун хойд талаар явж байгаа замууд дээр цагийн хязгаарлалтаар эсрэг урсгалд оруулна. Мөн хүнд даацын автомашиныг төв замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж байгаа.

Зайсангийн баруун хойд талаар явж байгаа замуудыг дээрх цагуудад эсрэг урсгалтай болгож хүнд даацын автомашинуудыг явуулахаар боллоо гэв.

ШУУД: Ялалтын баярын парад Москвад эхэллээ
ШУУД: Ялалтын баярын парад Москвад эхэллээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.