Канад улс Хятадын дипломатчийг хөөх шийдвэр гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад улс Хятадын дипломатчийг хөөх шийдвэр гаргалаа

Canadian and Chinese flags are seen in 2017.

/2023.05.09/: Канадын улс төрд Хятадын дипломатууд хөндлөнгөөс оролцсон гэх баримт нотолгоонууд сөхөгдсөн шуугиант хэргээс үүдэн өчигдөр Хятадын дипломатчийг хөөх шийдвэрийг Канад улс гаргаад байна.

Гадаад хэргийн сайд Мелани Жоли “Канад ноён Жао Вэйг нон грата хүн гэж зарлахаар шийдлээ. Бидний дотоод хэрэгт гадны ямар нэгэн улс хөндлөнгөөс оролцохыг бид тэвчихгүй гэдгээ тодорхой хэлсэн. Канад дахь дипломатчдыг ийм төрлийн оролдлого хийвэл гэр лүү нь буцаах болно гэдгийг өмнө нь анхааруулж байсан" гэв.

/Нон грата хүн гэдэг нь дипломатуудад хэрэглэж болох хамгийн ноцтой шүүмжлэлийн хэлбэр юм./

Канадын Тагнуулын алба Бээжингийн зүгээс 2019, 2021 онд болсон Канадын холбооны сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж мэдэгджээ.

Канад улсад эдгээр дипломатуудыг улс төрийн хөндлөнгийн оролцоотой гэсэн буруутгаж байгаа хэдий ч Бээжин одоо болтол няцаасаар байна. Өчигдөр Канад дахь Хятадын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд дипломатчийг хөөн гаргасныг буруушааж, ямар нэгэн үр дагавар зайлшгүй гарна гэдгийг анхааруулав.

Энэ нь олон улсын хууль эрх зүй болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятад, Канадын холбогдох хоёр талын хэлэлцээрийг ноцтой зөрчиж, Хятад, Канадын харилцааг зориудаар доройтуулж байна” гэж Канад дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд "Хятад улс энэ шийдвэрийг эрс буруушааж, эсэргүүцэж байна. Хятад улс эрс шийдэмгий арга хэмжээ авч, үүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг Канад улс хариуцах болно. Хятад улс бусад орны дотоод хэрэгт хэзээ ч хөндлөнгөөс оролцож байгаагүй. БНХАУ Канадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж гүтгэсэн нь үндэслэлгүй" гэжээ.

Эх сурвалж: CNN

Ачааны автомашины араас мөргөсөн микро автобусны жолооч амиа алджээ
Ачааны автомашины араас мөргөсөн микро автобусны жолооч амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.