Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.05.01/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д айлчилна.

10.00 цагт “Галлериа Улаанбаатар”-т: “Дижитал нүүдэл-2023” контент бүтээгчдийн форум болно.

10.00 цагт Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

11.00-13.00 цагт: МҮЭ-ийн Холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан гишүүд, иргэдийн төлөөллийн тайван жагсаал, цуглааныг зохион байгуулна.

11.00 цагт “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO-2023” олон улсын үзэсгэлэн, яармаг “International Fair”-аар үргэлжилнэ.

11:30 цагт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэр болон төлөөллөөс УИХ-д 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотой судалгаа болоод 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил зам тээврийн ложистик, хот төлөвлөлтийн талаар судалгаа хийсэн иргэн Н.Тэмүүжин мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар УАБЗ-д болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлж буй талаар экологич Д.Туяа мэдээлнэ.

“Блью Мон” төвийн Арт галерейд: Гэрэл зурагч Ган-Өлзийн “Монголд зочилно уу” үзэсгэлэн нээгдэнэ.

Өнөөдөр цэлмэг, 21-23 хэмийн дулаан байна
Өнөөдөр цэлмэг, 21-23 хэмийн дулаан байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.