/2022.08.05/: Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Мөнхбаатар, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт нар “Холт Интернэшнл” Олон улсын байгууллагын удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаад үрчлэлттэй холбоотой орж буй зохицуулалтын талаар танилцуулж , цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтад “Холт Интернэшнл” байгууллагын Олон Улсын төсөл, хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Тао Буй, Монгол Улс, БНСУ дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал Пол Ким, Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн ахлах мэргэжилтэн Сара Халфман, Монгол Улс дахь Салбар төлөөлөгчийн газрын тэргүүн Н.Тунгалаг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Холт Интернэшнл” ТББ нь анх 1956 онд байгуулагдсан бөгөөд хүүхдийг тэтгэж дэмжин амьдралын чанарыг нь сайжруулах болон гэр бүлийг чадваржуулан бэхжүүлэхэд чиглэсэн үйлчилгээг Хойд Америк, Африк, Азийн 13 оронд үзүүлж буй байгууллага юм. Монгол Улсад 2000 онд төлөөлөгчийн газраа нээснээс хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж, төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Гадаад Иргэн Харьяатын Газар