Наурызын баярыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наурызын баярыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

May be an image of 6 people, people standing and indoor

/2022.08.05/: Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн Конвенцид тус тус нэгдэн орсон. Ингэснээр үндэсний соёлын өв, дурсгалуудаа ЮНЕСКО-д бүртгүүлэн хадгалалт хамгаалалтыг нь шинэ түвшинд хүргэх, үндэсний уламжлалт соёлоо хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой нийцүүлэн хөгжүүлэх, дэлхий нийтэд сурталчлах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх шинэ боломж нээгдсэн бөгөөд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.

May be an image of 3 people and outdoors

Дэлхий нийтээрээ улс орнуудын соёл уламжлалын мөн чанар, үндэсний ялгарал болсон соёлын биет бус өвүүд хурдацтай устан үгүй болж байгааг Олон Улсын байгууллагуудын судалгаанд дурдаж байна.

Тэр дундаа соёлын биет бус өв тэдгээрийг хадгалан хамгаалж, өвлөн уламжлагчдынхаа ёс уламжлалыг хойч үедээ залгамжлуулах, нийтэд сурталчлан таниулах үйл хэрэг бүхий л улс орнуудын өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн билээ.

Тиймээс 2022 онд Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэхээр UNESCO, Mongolian National Commission for UNESCO-той хамтран ажиллаж байна.

May be an image of 4 people, people standing and indoor

Эх сурвалж: Соёлын яам

Хятадууд Тайваний эрэг ойролцоо 11 пуужин харважээ
Хятадууд Тайваний эрэг ойролцоо 11 пуужин харважээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.