Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлал өндөрлөж АНУ-руу буцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлал өндөрлөж АНУ-руу буцжээ

/2022.08.04/ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси богинохон боловч маргаантай айлчлал хийснийхээ дараа Тайванийг орхижээ.

Сүүлийн 25 жилд Тайваньд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтай улстөрч хатагтай Пелоси нийслэл Тайпэй хотод айлчилсныхаа дараа өчигдөр буюу лхагва гарагт эх орны зүг жолоо залжээ.

Гэвч түүний Ази тивд хийх айлчлалын хүрээнд хийсэн уг айлчлал Хятадын эрх баригчдын уурыг хүргэв. Хятадын ГХЯ-ны сайд Ван И "Ардчилал гэх нэрийдлээр халхавчлан Хятадын бүрэн эрхт байдалд халдаж байна" гэж АНУ-ыг буруутгажээ.

Харин айлчлалын дараа хийсэн мэдэгдэлдээ хатагтай Пелоси “Хятад улс дэлхийн удирдагчид болон хэн нэгнийг Тайваньд айлчилж, цаашид хамтран ажиллахад саад болох учиргүй” гэсэн байна.

Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана
Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.