“Кью-Эс-Си“ компани Хөгжлийн банкны 191 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж дууслаа“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кью-Эс-Си“ компани Хөгжлийн банкны 191 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж дууслаа“

/2022.07.01/ Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Хөгжлийн банкны чанаргүй зээл эхний хагас жилд нэлээд төлөгдлөө. Нийт 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна. Ийм өндөр дүн гарахад сүүлийн долоо хоногийн хугацаанд Засгийн газар, Сангийн яам томоохон зээлүүдэд төвлөрч ажиллалаа. Тухайлбал, "Кью-Эс-Си " компани 191,1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж дууслаа. Ингэснээр Хөгжлийн банк алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгө буурах байсан эрсдэл байхгүй боллоо гэв.

Мөн тэрээр, "2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой байсан Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны 12 дугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлээс тодорхой хэмжээнд гарч байна. Ингэснээр зургаадугаар сарын 30-нд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахгүй гарч, балансаа сайжруулах бүтцийн өөрчлөлтийг хийх боломжууд гарч ирж байна гэсэн юм.

Тулгуурт гүүрэн байгууламж болон Шинэ тойрог замын төслийг НИТХ дэмжлээ
Тулгуурт гүүрэн байгууламж болон Шинэ тойрог замын төслийг НИТХ дэмжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.