Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна

/2022.06.29/: Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын I, II, III эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн Судсан дотуурх мэс заслын мэргэшлийн Үндэсний баг Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд ажиллаж байна.

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шинээр суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратын үйл ажиллагааг эхлүүлэн цаашдын тогвортой ажиллагааг нь хангах, үр дүнтэй ашиглалтыг сайжруулах чиглэлээр орон нутгийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Тусламж үйлчилгээний төрөл хүрээг өргөжүүлэн иргэд үйлчлүүлэгчдэд зүрх, тархи судасны судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээг хийж зөвлөгөө өгөх зорилгоор зургаадугаар сарын 25-29-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллах юм.

Эх сурвалж: ЭМЯ

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид ААН-үүдийг бүртгэж эхэллээ
Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид ААН-үүдийг бүртгэж эхэллээ
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.