“Жэжүд очсон иргэд гэмт хэрэг үйлдээгүй, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаагүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жэжүд очсон иргэд гэмт хэрэг үйлдээгүй, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаагүй“

/2022.06.29/ Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр тэрээр Жэжүд сураггүй болсон гэх иргэдтэй холбоотойгоор мэдээлэл өгсөн юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Энэ сарын 22-нд Монгол Улсын иргэд Жежү аралд очсон. Хууль ёсны дагуу тэдний визгүй зорчих эрхийн хугацаа нь 30 хоног. Ирэх сарын 21-ны өдрийг хүртэл ямар нэг хаах үйл ажиллагаа явагдахгүй. ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, завиар явж байгаад осолдоогүй л бол ямар нэг арга хэмжээ авах учиргүй. Солонгосын шар хэвлэлүүд энэ асуудлыг мэдээлснийг МУ-ын хэвлэлүүд авч нийтэлж байгаад харамсаж байна. Тиймээс монгол хүн монгол хүндээ хайртай байх ёстой гэж хэлж байна.

Тухайн иргэд гэмт хэрэгт холбогдоогүй. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсээгүй. Тиймээс тухайн иргэдийн долоодугаар сарын 21-ныг хүртэл хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэдэг мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл гэлээ.

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ хямдарчээ
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ хямдарчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.