/2022.06.29/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-МУ-ын Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундах ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа. Түүнчлэн сүүлийн үед ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудал нэлээд яригдаж байна. 2022 оны тавдугаар сарын тооцоогоор 737 мянган га газарт ойн хөнөөлт шавж тархсан гэдэг судалгаа байна. Ялангуяа Хөвсгөл аймагт 327 мянга гаруй га газарт ойн хөнөөлт шавж голомтлоод байна. Тиймээс Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 орчим тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.
Энэ онд улсын төсвөөс БОАЖЯ-д 650 сая төгрөг төсөвлөсөн. Үүгээр зарим аймагт хортон шавжтай тэмцэх ажил хийгээд дууссан гэдгийг албан ёсоор мэдээлье гэлээ.