Наадмын тасалбарыг хаанаас авах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын тасалбарыг хаанаас авах вэ

/2022.06.29/: Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм.

Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

Эх сурвалж: НЗДТГ

Цэцэрлэгийн зориулалтаар худалдах барилга, байгууламжийг газар дээр нь үзэж байна
Цэцэрлэгийн зориулалтаар худалдах барилга, байгууламжийг газар дээр нь үзэж байна
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.