Төгсөгчдийн хуваарь сонголтыг зохион байгуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгсөгчдийн хуваарь сонголтыг зохион байгуулж байна

/2022.06.29/: 2022-2023 оны хичээлийн жилийн Монголын их, дээд сургуулийн консорциумийн хуваарь сонгуулах үйл ажиллагаа цахим хэлбэрээр зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тодруулбал,

📌 Бүртгэл 2022.06.28-аас 2022.07.03-ны хооронд

📌 Хуваарь сонгуулах үйл ажиллагаа 2022.07.04-08-ны хооронд болно.

Монголын их, дээд сургуулийн консорциумд харьяалалтай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хуваарь сонголтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Харин МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хувьд элсэлтийн үйл ажиллагааг өөрсдөө бие даан цахимаар зохион байгуулж байгаа юм.

Элсэгч бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хувийн мэдээллээ шалгах бөгөөд 10 хүртэл мэргэжлийг сонгож бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэл www.ees.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлсэн элсэгчийн хөтөлбөр, мэргэжил баталгаажуулах эхний шатны эрх 2022.07.04-ний 09:00 цагт нээгдэж, 2022.07.08-ны 18:00 цагт хаагдана. Элсэгч нь тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтаж, босго онооны болзол хангасан тохиолдолд хөтөлбөр баталгаажуулалтыг цахимаар хийнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын их, дээд сургуулийн консорциумийн https://www.facebook.com/groups/1518882351580280 группээс аваарай.

May be an image of text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text that says 'MOHLY T консорциум SOWOTENOLMONCUAN AND мидск-ын гишуун дээд сургууль коллежид аймаг, орон нутгаас 2022-2023 оны хичээлийн жилд оюутан элсуулэх журмаас хетелбер, мэргэжил баталгаажилт элсэлтийн WWW.EES.EDU.MN буртгуулсэн элсэгч нь 2022оны 07 сарын 09:00 цагт хетелбер, мэргэжил баталгаажуулах нэг дэх шатны эрх нээгдэж 07 сарын 08-ны 18:00 цагт хаагдана. элсэгч нь тухай хетелберийн хяналтын тоонд багтаж, босго онооны болзол хангасан тохиолдолд хетелбер баталгаажуулалтыг цахимаар хийнэ. WWW.EES.EDU.MN'

May be an image of one or more people and text that says 'монг монголын толь их консорциум RSITIES AND OOLAS монголын их, дээд сургуулиудын консорциум f смис-мидск CMUC- мидск Melselt.consortium@gmail.com холбоо барих WWW.EES.EDU.MN'

Эх сурвалж: БШУЯ

Халуунд харвахгүйн тулд гарын алгаа хүйтэн байлга
Халуунд харвахгүйн тулд гарын алгаа хүйтэн байлга
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.