Халуунд харвахгүйн тулд гарын алгаа хүйтэн байлга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халуунд харвахгүйн тулд гарын алгаа хүйтэн байлга

No photo description available.

/2022.06.28/: Гарын алгаа хөргөх нь халуунд харвахаас сэргийлэх арга хэмжээнүүдийн нэг гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гарын алганд биеийн температурыг хянах үүрэг гүйцэтгэдэг судаснууд байдаг байна.

Биеийн температурыг зохицуулах механизмын талаар судалдаг Кобегийн эмэгтэйчүүдийн их сургуулийн гавьяат профессор Козо Хирата хэлэхдээ "Гарын алга нь хүний биеийн ердөө 5 хувийг эзэлдэг ч биеийн температурыг ерөнхийд нь зохицуулдаг. Гарын алганд биеийн халууныг хариуцдаг судас байдаг ба түүгээр халуун цус урсаж алга дулааныг гадагшлуулдаг байна. Хэрэв алгаа хүйтэн байлгавал хүний биеийн температур хурдан буудаг бөгөөд энэ нь хэт халуун үед цус харвалтаас сэргийлэхийн тулд хэрэглэх арга байж болно" гэв.

Сонирхуулахад алга болон хөлийн улан дээрх судсаар урсах цусны хэмжээ хялгасан судсаар урсах цуснаас 10 мянга дахин их байдаг гэв.

Эх сурвалж: nhk

Турк Финлянд, Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцсэн шийдвэрээ цуцаллаа
Турк Финлянд, Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцсэн шийдвэрээ цуцаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.