/2022.06.27/: Төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр наадамчин олон хурж, наадмын нээлт хаалт, бөхийн барилдаан бүхнийг шимтэн үздэг.
Энэ цэнгэлдэх нийт 10500 хүний суудалтай бөгөөд өнөөдрийг хүртэл олон жил энэ сандлыг солиогүй.
Харин Улаанбаатар хотын захиргаа энэ жил 10500 сандлыг бүхэлд нь сольж байгаа ажээ. Мөн эрэгтэй 30, эмэгтэй 30 бие засах газрыг шинээр байрлуулж байна.