Ч.Өнөрбаяр: МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийчих аавын хүү алга уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийчих аавын хүү алга уу

/2022.06.23/ Ардчилсан намын 4:11 Мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, НБ-ийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Олон нялуун үгээр яахав. Шууд зарчмын байр сууриа илэрхийлье. Би шууд Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж хоёрт хандах гэж байна. Өнөөдөр МУ-ын Засгийн газрыг энэ хоёр хүн авч явж байна. Гэхдээ энэ хоёр улс удирдахад ухаан зарах хэрэгтэй гэдгийг одоо хүртэл ойлгоогүй юм шиг байна. Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж сайдаа та нар Д.Миеэгомбо, Н.Номтойбаяр хоёрыгоо намаасаа хөөж явуулсан шигээ улс удирдана гэвэл тийм зүйл гэж байхгүй. Улсаа олигтой удирдаж чадахгүй бол битгий ард түмэндээ гай бол. Танай намд Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийчих аавын хүү алга уу. Ц.Нямдоржоос өөр гал тогоогоо бариулаад, улсын асуудлыг хариуцаад явчих хүн алга уу. Одоо бол Ц.Нямдоржоос юу гарахгүй. Бүх цэнэгээ дуусгачихсан, наад хүн чинь. Засгийн газраа соль. Тэгж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэлээ.

У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.