Оросын газрын тосны үйлдвэр лүү дроноор халджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын газрын тосны үйлдвэр лүү дроноор халджээ

Drone crashes into Russian oil refinery in possible attack | Russia | The  Guardian

/2022.06.23/: ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэр рүү нисгэгчгүй онгоцоор халдаснаас дэлбэрэлт болж гал түймрийг унтрааж байгаа тухай дүрс бичлэгийг Оросууд байршуулжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан видео бичлэг дээр нисгэгчгүй онгоц Ростов дахь Новошахтинскийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү унасан байна. Энэ нь нэг талдаа Оросын агаарын довтолгооноос хамгаалах системд нэвтрэн орох нь маш амархан зүйл болохыг харуулжээ.

Дайны үед Украинчууд дрон ашиглаж байсан ч газрын тосны үйлдвэрт болсон халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

Лхагва гарагийн өглөө их хэмжээний гал гарсан Новошахтинскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн ойр орчмоос хоёр дроны хэлтэрхий олдсон гэж ОХУ-ын Ростов мужийн амбан захирагч Василий Голубев сэтгүүлчдэд мэдээлжээ.

Оросын олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн видео бичлэгт ажилчдыг харж байхад газрын тос боловсруулах үйлдвэрт дрон ойртож байгааг харуулсан байна.

Гал түймрийг унтраах хүртэл өчигдөр тус үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон бөгөөд галыг цурманд оруулсан гэж албаныхан мэдэгдлээ.

Кремль хоёрдугаар сард Украины эсрэг шинэ дайралтаа эхлүүлснээс хойш Оросын хилийн бүс нутгуудын хэд хэдэн гүүр болон бусад гол дэд бүтэц эвдэрсэн. Ихэнх тохиолдолд Орос улс өөрийнх нь хамгаалалтад нэвтэрсэн хорлон сүйтгэх ажиллагаа, хил дамнасан халдлагын хохирогч болсон гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байна.

Хэрэв хүмүүсийн хийсэн бичлэг үнэн гэдэг нь нотлогдвол оросын талаас тайлбар хийхдээ тухайн дроныг нэг бол оросын газар нутгаас хөөрөгсөн эсвэл Оросын хяналтад байдаг газар нутгийг дайран өнгөрч халдлагыг үйлдсэн гэж мэдэгдэх магадлал өндөр.

Газрын тос боловсруулах үйлдвэрт болсон ослоор хэн ч бэртэж гэмтээгүй гэж Ростовын захирагч мэдэгдэв.

Мөн өдөр оросын нэгэн зэвсэгийн агуулахаас зэвсэг зөөх үеээр дэлбэрэлт болж оросын 3 цэрэг, 1 мэргэжилтэн амь үрэгдсэн хэрэг гарсан байна.

Эх сурвалж: Theguardians

Украин хамгийн хүндхэн долоо хоногийг өнгөрүүлж байна
Украин хамгийн хүндхэн долоо хоногийг өнгөрүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.