/2022.06.22/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ганцмод, Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай тээвэр буюу AGV-ийн туршилтын тээврийг эхлүүлэхээр болжээ.
Тус тээврийг эхлүүлснээр Ганцмод, Гашуунсухайт боомтод нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэх аж. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх ажлыг ирэх долоодугаар сарын 5-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг холбогдох албаны хүмүүст даалгасан байна.
AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл цаашид Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал зэрэг боомтуудад хэрэгжинэ гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.