/2022.06.22/: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний “Нотолгоонд суурилсан сайн туршлага хуваалцаж, хамтран хөгжих” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү туршилт чухал алхам болох ба зорилтот бүлгийн сурагчдад нэмэлт дугуйланг хичээллүүлэн хэрэгжүүлнэ.
Төслийг хэрэгжүүлэхдээ 21 аймаг, 9 дүүргийн 142 сургуульд дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулна.
Тухайн орон нутгийн бага ангийн багш нарын боловсруулж туршсан тоглоомын хэлбэр түлхүү ашигласан шилдэг арга зүйг нэвтрүүлэн, сургууль, багшийн хүртээл болгон хөгжүүлэх юм.
Шинээр агуулга, арга зүй боловсруулж хүч тарамдахгүй нөөцөө бүрэн ашиглана.
Багш нарын цагийг хэмнэх, хамтын ажиллагааг сайжруулах, дотоод нөөцөө бүрэн дүүрэн ашиглах хэлбэр болно.
“Тоглонгоо суралцъя” төслийг хэрэгжүүлэх гэрээнд БЕГ-ын дарга Т.Ням-Очир, Сүхбаатар дүүргийн БХ-ийн дарга Б.Адьяасүрэн, Сонгинохайрхан дүүргийн БХ-ийн дарга А.Дүүдээ, Баянгол дүүргийн БХ-ийн дарга Л.Жаргал, Хан-Уул дүүргийн БХ-ийн дарга Ж.Отгонхорлоо, Баянзүрх дүүргийн БХ-ийн дарга Б.Ганбат, Чингэлтэй дүүргийн БХ-ийн Ш.Оюунсүрэн, Ховд аймгийн БШУГ-ын дарга Б.Алтангэрэл нар гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: БШУЯ