Өнөөдөр хаана, юу болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хаана, юу болох вэ

/2022.06.22/: Өнөөдөр нийслэлд өрнөх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9.40: Сүхбаатарын талбайд иргэн Ж.Мөрөндэлгэр "Нэг сэтгэл-21 аймаг" хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлахаар хөдөлнө.

10.00: Монголын мэргэжлийн боловсролын салбарт анх удаа онол, дадлага эзэмшсэн магистр багш бэлтгэх хөтөлбөрийн нээлт болно.

10.30: Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно.

11.00: “Монгол ньюс” мэдээллийн төвд "NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс “Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр хоёр дахь жил­­дээ” сэд­­­­­­­­вээр хэв­­лэ­­­лийн хурал хийнэ.

11.00: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд Олон улсын олимпын өдрийг тэмдэглэнэ.

11.30: Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлнэ.

12.00: Сүхбаатарын талбайд иргэн Г.Ган-Очир авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.

12.30: Монголын үнэт металлын үндэсний холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

13.30: МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын бизнес форум" болно.

15.00: МУИС-ийн Номын санд доктор Роберт Зубрины Ангараг гарагийн талаар баримт, нотолгоо, судалгаанд үндэслэн бичсэн “The Case for Mars” номын нээлт болно.

17.00: "Гэрэгэ тауэр"-т "Код бичих охидын хөтөлбөр"-ийн нээлт болно.

20.00: Богд хааны ордон музейд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал нарын "H.M HOME" үзэсгэлэнгийн нээлт болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бамбай хоншоорт могой нийслэлд дахин харагдаж эхэллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бамбай хоншоорт могой нийслэлд дахин харагдаж эхэллээ
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.