/2022.06.21/ Харанга, Никитон, Камертон хамтлагийн нэгдсэн "The night with us" шоу тоглолт энэ сарын 24-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор байсан билээ.
Гэвч улсын баяр наадмын бэлтгэл ажил давхцсантай холбогдуулан уг тоглолтыг зохион байгуулах боломжгүй болсон байна. Энэ талаар Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр:
-Тоглолт болдгоороо болно. Гэхдээ байршлыг нь өөрчилж Хүүхдийн паркт зохион байгуулахаар болсон. Тоглолт болох өдөр нь хэвээрээ. Зөвхөн байршлыг нь өөрчилж байна. Бидний хувьд их гэнэтийн шийдвэр боллоо. Би зохион байгуулж байгаа хүн нь биш болохоор яг хэдэн төгрөг зарцуулсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Мэдээж олон сар төлөвлөсөн учраас нэлээд мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Түүнчлэн маш олон хүн түрүүлээд тасалбараа худалдаад авчихсан байгаа гэв.