/2022.06.21/ Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Ингэхэд, тухайн хэрэг сар гаруй хугацааны өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна. Одоогоор хохирогч хүүхдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгалтын ажиллагаа явуулсны дараа өгөх аж.