/2022.06.17/: Дугуй цагаан орчимд үйл ажиллагаа явуулаагүй удсан, өнгө үзэмж муу амралт, жуулчны газраас шалтгаалж тухайн орчинд гэмт хэргийн гаралт ихэссэн болон нийслэлийн иргэдийн амарч зугаалах талбайг байгуулах зэргээс шалтгаалж тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байсан Энигма компанийн үйл ажиллагааг зогсоож шавар гэрүүдийг буулгасан билээ.
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар чөлөөлсөн талбайд хийх тохижилтын ажлын төлөвлөлтийг танилцуулж байна.