Д.Тогтохсүрэн: Улсын наадамд айрагдаж үзээгүй хүн тод манлай уяач болчихсон жишээ дүүрэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Улсын наадамд айрагдаж үзээгүй хүн тод манлай уяач болчихсон жишээ дүүрэн байна

/2022.06.17/ Улсын их хурлын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Стадион орж үзээгүй, улсын наадамд айрагдаж үзээгүй хүн тод манлай уяач болчихсон жишээ дүүрэн байгаа. Энийг хүмүүс эсэргүүцэж байна. Тиймээс бүсийн наадамтай холбоотой, шагнал хавтгайрсан асуудлыг бид ярьж байна. Сүүлийн үед цолонд шунаж, морины уралдааныг хэтэрхий бизнесийн уралдаан болгож байна. Тиймээс бид Үндэсний их баяр наадам болон бизнесийн уралдааныг тусдаа байх ёстой гэж үзэж байна. Бүсийн уралдааны цол тэмдгийн ихэнхийг нийслэлийн хөрөнгөтэй баячууд аваад явчихдаг. Хатуу хэлэхэд, сүүлийн үед улс төрч, бизнесменүүд мориор нэр төр олдог болж байна. Энэ асуудлаас болж бид бүсийн уралдаантай асуудлыг ярьж байна гэлээ.

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьлаа
Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.