ЭМ-ийн сайд Хүүхдийн төв сувилалд дэмжлэг үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМ-ийн сайд Хүүхдийн төв сувилалд дэмжлэг үзүүлнэ

/2022.06.17/: Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1260-1380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай нийт 90 ортой ЭМЯ харьяа байгууллага юм.

Энэхүү сувилал нь 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эхлэх лавлагаа төв юм.


Эрүүл мэндийн сайд тус сувилалын удирдлага, эмч, сувилагч, асрагч, аж ахуйн ажилчидтай уулзаж санал хүсэлтийг сонсож шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх, их засварын төсвийг улсын төсөвт суулгах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн тус төвд бүрэн тоноглогдсон эмнэлэгийн машины хүлээлгэн өгөх батламж гардууллаа.

Эх сурвалж: ЭМЯ

Монгол Улс  мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд хүндэт зочноор оролцоно
Монгол Улс мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд хүндэт зочноор оролцоно
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.