Өнөөдрөөс гурван байршлын авто замыг хөдөлгөөнийг 3 хоног хязгаарлана
 

Өнөөдрөөс гурван байршлын авто замыг хөдөлгөөнийг 3 хоног хязгаарлана

/2022.06.17/: Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд

  • Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/
  • Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/
  • Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм.

Үүнтэй холбогдуулан тус авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд, Н.Содномын болон Ж.Батмөнхийн гудамжны авто замд 2010 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул энэ онд авто зам, явган замыг бүрэн засаж, шинэчлэх юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана
Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.