Өнөөдөр хаана, юу болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хаана, юу болох вэ

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм мэдээг хүргэж байна:

9.00: Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно.

10.00: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Хөдөө аж ахуйг дэмжих лобби бүлэг байгуулах тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

12.00: Дугуй цагаан орчимд тохижилт хийх компанийн төлөөлөл болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллана. Энэ үеэр чөлөөлсөн талбайд хийх ажлын төлөвлөлтийг танилцуулна

12.00: Чойжин ламын сүм музейд “МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ” өдөрлөг болно.

14.00: "Blue Sky" зочид буудалд Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах төслийн хэлэлцүүлэг болно.

14.00: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейп "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд багш, урлаг судлаач А.Болормаа “Урлагтай яриа” цуврал уулзалтад оролцоно.

17.00: Тусгаар тогтнолын ордонд залуу зохиолч Д.Уранбилэгийн "ХАР АВДАР" түүхэн зөгнөлт номын нээлт болно.

Өнөөдөр “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр”
Өнөөдөр “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр”
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.