/2022.06.16/: Чойжин Ламын Сүм музей нь зургаадугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагт "МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр Монгол туургатны “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийн дээжээс танилцуулж, монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулна.
Мөн Чойжин ламын сүм музейг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, өдөрлөгийг хамтран зохион байгуулагчдын зүгээс бэлэг, шагнал, дурсгалын зүйл гардуулж монгол бичиг соёлоо дээдлэгч үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүртээл болгон сурталчлах юм.
Эрхэм Таныг Чойжин ламын сүм музейд хүрэлцэн ирж өдөрлөгт оролцож 1000 илүү жилийн түүхтэй, үндэсний сонгодог Монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх, монгол хүн бүрийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалахад нь чиглэсэн аливаа санаачилга, үйл хэргийг дэмжин өөгшүүлэх , монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их өвийг дотоод, гадаадад сурталчлах 2025 оноос хос бичигтэн болох тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахыг урьж байна.
Эх сурвалж: Соёлын яам