Тавдугаар сарын 22-нд живсэн иргэний цогцсыг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавдугаар сарын 22-нд живсэн иргэний цогцсыг олжээ

/2022.06.13/: Булган аймгийн Тэшиг сумын “Эмээлчир” гэдэг газарт 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын газарт ирсэн юм.

Тухайн өдрөөс эхлэн тэрхүү иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг зургаадугаар сарын 07-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, Тэшиг сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургаадугаар сарын 11-ний өдрийн 11:40 цагт “Сайр толгой” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 60 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОХУ-ын Красноярсктай ХАА-н салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОХУ-ын Красноярсктай ХАА-н салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.