Газрын тосны үнэ сүүлийн 13 долоо хоногийн дээд цэгтээ хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны үнэ сүүлийн 13 долоо хоногийн дээд цэгтээ хүрлээ

/2022.06.09/: АНУ болон Иран улсын хоорондын цөмийн хэлэлцээр удааширч байгаатай холбоотой газрын тосны нийлүүлэлтийн хүлээлт болон БНХАУ-д цар тахлын хөл хорио суларч эрэлт өсөх төлөвтэй байгаа зэргээс шалтгаалан газрын тосны үнэ энэ мягмар гаригт сүүлийн 13 долоо хоногийн дээд цэгтээ хүрч өслөө.

Брент төрлийн газрын тосны үнэ 1.06 ам.доллар буюу 0.9 хувиар өсч, баррель нь 120.57 ам.доллар болсон нь тавдугаар сарын 31-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ 91 цент буюу 0.8 хувиар өсч, баррель нь 119.41 ам.долларт хүрсэн нь гуравдугаар сарын 8-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Ираны зүгээс АНУ-аас тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах шаардлага тавьж байгаа нь 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээхэд саад болж байна гэж АНУ мэдэгдсэн бөгөөд шинжээчдийн зүгээс хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 1 сая баррелиар нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Трафигура группын гүйцэтгэх захирал Жереми Вейр газрын тосны үнэ удахгүй баррель нь 150 ам.долларт хүрч магадгүй гэв. Тэрээр газрын тосны үнийн өсөлт нь түүхий эдийн эрэлтийг бууруулахад хүргэж болзошгүй бөгөөд газрын тосны үнийг өсгөх гол хүчин зүйлүүд нь ОХУ-ын эсрэг Европын холбооноос авсан хориг арга хэмжээ болон Хятадын газрын тосны эрэлт өсөх төлөвтэй байгаа зэрэг нь үнэ өсөх шалтгаан болж байна хэмээн онцолжээ.

Өнгөрсөн долоо хоногт Голдман Сакс энэ оны гуравдугаар улирлын Брент тосны үнийн таамгаа 125 ам.доллараас 140 ам.доллар болгон өсгөсөн. Тус банкны Damien Courvalin, Jeffrey Currie зэрэг шинжээчид 2023 оны эцэс гэхэд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн нөөц хэвийн хэмжээнд хүрэхийн тулд Брент төрлийн газрын тосны үнэ энэ оны долоодугаар сараас эхлэн баррель нь дунджаар 135 доллар болно гэж Bloomberg сайт мэдээлэв .

Эх сурвалж: АМГТГ

Өнөөдөр бороо орно, 12-14 хэмийн дулаан байна
Өнөөдөр бороо орно, 12-14 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.