“Парис-2024” олимпын багийн ахлагчаар Д.Сумъяабазар томилогдлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Парис-2024” олимпын багийн ахлагчаар Д.Сумъяабазар томилогдлоо

May be an image of 2 people, people standing and indoor

/2022.06.03/: МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргалаа.

Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулж өгөв.

Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасан юм.

May be an image of 3 people and people standing

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуй үедээ “Атланта-1996”, “Сидней-2000” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байв.

Тэрбээр Атлантагийн олимпын нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна.

Эх сурвалж: МҮОХ

Б.Энхбаяр: Аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ
Б.Энхбаяр: Аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.