Бусдад 340 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдад 340 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг баривчилжээ

/2022.06.03/ Хууль бусаар бусдын орон байранд нэвтрэн, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Говь-Алтай аймгийн харьяат 50 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн харьяат 59 настай, эрэгтэй Э нар аж. Тухайн иргэд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан урьдчилсан байдлаар 9 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь тогтоогджээ. Мөн гэмт хэргийн замаар олж авсан 114 нэр төрлийн 340 гаруй сая төгрөгийн үнэд хүрэх эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Сэрэмжлүүлэг: Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд үүрэгт ажлаа хүлээж авлаа
Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд үүрэгт ажлаа хүлээж авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.