З.Санждорж: Би хүчингийн хэрэгт холбогдоогүй, Гандантэгчиглэн хийдээс хөөгдөөгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Санждорж: Би хүчингийн хэрэгт холбогдоогүй, Гандантэгчиглэн хийдээс хөөгдөөгүй

/2022.06.03/ Хамба З.Санждорж бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон гэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр:

-Зарим мэдээллийн сайтууд ямар ч үндэслэлгүйгээр миний төрд халдаж байна. Тиймээс өөрийн нэр төрийг сэргээлгэж авахаар шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж байгаагаа энэ хэвлэлийн хурлаар мэдэгдэж байна. Намайг шашны сургууль төгсөөгүй, хөөгдсөн гэж бичсэн. Үүнд няцаалт өгөхөөр өнөөдөр дипломоо авчирлаа. Та нар үзэж болно. Мөн Гандантэгчиглэн хийдээс хөөгдсөн гэж байна. Тийм зүйл байхгүй. Би одоог хүртэл Гандантэгчиглэн хийдэд ажиллаж байгаа.

Хамгийн гол нь намайг хүчингийн хэрэгт холбогдсон гээд байна. Хүний нэр хүндэд халдаж, гутааж болно. Гэхдээ арай дэндэж байна гэлээ.

Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад айлчилна
Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад айлчилна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.