Монгол залуусын старт-ап Францын шилдэгт өрсөлдөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол залуусын старт-ап Францын шилдэгт өрсөлдөж байна

No description available.

/2022.06.03/: Францад амьдардаг эгч, дүү хоёр хамтран инновацын "Кomet story" компани үүсгэн байгуулж, Францын зах зээл дээр өрсөлдөн ажиллаж байна.

Шинээр байгуулсан старт-ап компаниудын шилдгийг шалгаруулах тэмцээн саяхан Франц Улсын Парис хотноо зохион байгуулагджээ. Тус тэмцээнд монгол залуус "Кomet story" компаниараа оролцож, шилдэг зургаад шалгарсан байна. Дээрх зургаан компаниас зөвхөн нэгийг зургадугаар сарын 23-нд шалгаруулж, цаашдын үйл ажиллагаанд нь Франц Улсаас дэмжлэг үзүүлэх аж.

Шалгаруулалтад олон үзүүлэлтийг харгалзахаас нэг нь нийгмийн сүлжээгээр хэр олон санал авсан бэ гэдгээр нь үнэлэх аж. Иймээс эгч, дүү хоёрын ээж Монгол түмнээ дэмжихийг хүслээ. Санал өгөхдөө доорх холбоосоор орж овог нэр, и-мэйл хаягаа бичин, шалгарсан зургаан компаниас "Кomet story" гэх хамгийн эхэнд гарч ирсэн компанийн нэрийг сонгож, сонголтоо баталгаажуулахад болох юм байна.

Тэд компаниа амжилттай ажиллуулж, Монгол Улсдаа үр шимийг нь хүргэж, Монголын төрөх эмнэлэг, хүүхдийн асрах газрууд, хөгшчүүдийн асрамжийн төвүүдийн орчинг сайжруулахад анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлэх хэтийн зорилготой гэнэ.

САНАЛ ӨГӨХ ЛИНК: https://www.tropheesinnovationcb.com/registration/formulaire-de-vote?fbclid=IwAR12iOfQ5maULFdgs9fzWe6oYwXwLN8-dAdnMXrqoi1Jxgo9SRaAu4THr2w

“Кансат-2022” үндэсний V тэмцээн ням гарагт болно
“Кансат-2022” үндэсний V тэмцээн ням гарагт болно
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.