/2022.06.02/: Жендэрийн Үндэсний Хороо нь Эрүүл Мэндийн Яамтай хамтран НҮБ-ын Хүн Амын Сан, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн эрэгтэйчүүдийн эмч нарыг хамруулан жендэрийн талаарх ойлголт, эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог хэрэгцээг нь ойлгон зөвлөн туслах арга зүйг олгох зорилготой сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хүн Амын Сангийн Жендэрийн хөтөлбөрийн менежер Л.Билгүүн нар нээж үг хэллээ.
Уг сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдэд ажиллаж байгаа эрэгтэйчүүд /Урологи, Андрологи/-ийн нарийн мэргэжлийн нийт 25 эмч хамрагдаж байна.
Сургагч багшаар “Жендэрийн ойлголт, хөгжлийн хандлага” сэдвээр Жендэрийн Үндэсний Хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон, “Эрэгтэйчүүдийг эрт оношилохын ач холбогдол, эмчилгээ, орчин үеийн чиг хандлага, туршлага хуваалцах нь” сэдвээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Урологи, Андрологийн төвийн эмч П.Мягмарсүрэн, “Хөвгүүд – Эрчүүдийн сэтгэл зүйн боловсрол”, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд эрчүүдийг татан оролцуулах нь” сэдвүүдээр Монгол өрх сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэлзүйч С.Баасанбат нар ажиллаж байна.
Эх сурвалж: ЖҮХ