/2022.05.31/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлч түүнээс интернет үйлчилгээ үзүүлэгч "Старлинк" компанийн талаар тодруулсан юм.
Тэрээр:
-"Старлинк" компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах өргөдлөө Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд албан ёсоор өгөөгүй. Монголд үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй дэлхийн аль ч компани орж ирэх нь нээлттэй. Цахим хөгжлийн яам ямар нэгэн лиценз зөвшөөрөл олгодоггүй. Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгодог. Миний үүсгэн байгуулсан, өмнө нь ажиллаж байсан "Юнител" компанитай холбон намайг гүтгэсэн, ташаа мэдээлэл цацсан. Миний нэр төрд халдсан хүмүүстэй холбоотойгоор гомдол гаргаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэлээ.