Нүцгэн явж байсан хүүг сэтгэцийн эмгэгтэй хэмээн мэдүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүцгэн явж байсан хүүг сэтгэцийн эмгэгтэй хэмээн мэдүүлжээ

/2022.05.27/: Энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн хүү айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байсан гэх мэдээлэл цахим орчинд тавигдсан билээ.

Улмаар хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллүүд мөн цахим орчиноор цацагдсан юм. Тэгвэл уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ.

Улмаар хүүг олж, ар гэрийнхэнтэй нь Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалт хийж байгаа аж. Ар гэрийнхэн нь хүүг 14 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй. Үе үе ийнхүү гэрээсээ гараад явчихдаг хэмээн мэдүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн асуудалд анхаарал тавин ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ

Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.