Хонь, ямааны нөөцийн махны үнийг 200 төгрөгөөр буурууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонь, ямааны нөөцийн махны үнийг 200 төгрөгөөр буурууллаа

/2022.05.27/: Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн.

Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна.

Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байна. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах, нөөцийн махны борлуулалтыг сайжруулах зорилгоор махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны килограмм тутмын үнийг 200 төгрөгөөр бууруулж хонины савласан мах килограмм нь 7750 төгрөг, гулуузаар килограмм нь 7550 төгрөгөөр худалдаалж байна. Мөн ямааны савласан махыг килограмм нь 6900 төгрөг, гулуузаар килограмм нь 6700 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Северодонецк хотод 1500 хүн амиа алдсан гэж мэдэгдэв
Северодонецк хотод 1500 хүн амиа алдсан гэж мэдэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.