/2022.05.24/: Хятадын Шинжаан дахь шоронд хоригдож буй хүмүүсийн олон мянган гэрэл зургийг агуулсан маш нууц систем болон оргон зайлахыг оролдсон хүмүүсийг буудаж алах бодлого зэрэг нууц материалуудыг тус бүс нутгийн цагдаагийн компьютерийн серверээс хакердсан мэдээллийг хүргэж байна.
Шинжааны цагдаагийн газраас хакердаж авсан файлуудыг энэ оны эхээр ВВС-д шилжүүлсэн байна. Тэднийг шалгаж, баталгаажуулах гэж хэдэн сарын турш хүчин чармайлт гаргасны эцэст тэд бүс нутгийн Уйгурууд болон бусад түрэг үндэстний цөөнхүүдийг цагдан хорьдог шорон байгааг баталжээ.
2017 оноос хойш Шинжаан даяар баригдсан дахин хүмүүжүүлэх хуарангууд нь сургуулиас өөр зүйл биш гэж Хятадын засгийн газраас мэдээлж байсан ч тус мэдээлэл дахь цагдаагийн дотоод заавар, харуул хамгаалалтын жагсаалт, хоригдлуудын зураг зэрэг мэдээлэлтэй зөрчилдөж байв.
Энэхүү баримт бичгүүд нь Уйгурын өвөрмөц байдал, соёл, исламын шашин шүтлэгийн бараг бүх ялгаанд чиглэсэн бодлого явуулж, Хятадын удирдагч Ши Жиньпин хүртэлх албан тушаалтнуудын гаргасан тушаалын хэлхээг харуулсан хамгийн том нотлох баримтуудыг бүрдүүлж чаджээ.
Хакердсан файлд 2018 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд авхуулсан Уйгурчуудын 5000 гаруй гэрэл зураг багтсан байна.
Бусад дагалдах мэдээллийг ашиглан тэдний дор хаяж 2,884 нь баривчлагдсан нь болохыг тодорхойлжээ.
Хятадууд аль эртнээс Дахин хүмүүжүүлэх хуаранд оюутнуудыг байлгадаг тухай зарлаж байсан ч зургуудыг харахад тийм биш гэдэг нь илт байв.
Дахин хүмүүжүүлэх шоронгийн зарим зураг дээр бороохой барин зэвсэглэсэн харуулууд зогсож байгаа харагдана.
Гэсэн хэдий ч хүч хэрэглэдэг тухай мэдэгдлийг Хятадын өндөр албан тушаалтнууд байнга няцаасаар ирсэн.
2019 онд Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, "Шинжаан дахь боловсрол, сургалтын төвүүд нь хүмүүсийг хэт туйлшралаас ангижруулахад тусалдаг сургууль юм" гэж байв.
Тэдний олонх нь Исламын шашин шүтдэгийнхээ төлөө болон гадаад төрхнөөсөө болж эсвэл лалын шашинтнуудтай улс орнуудад очсоныхоо төлөө баривчлагдсан байна.
Баримт бичгүүдэд энэхүү эмэгтэйн хүүг архи уудаггүй, тамхи татдаггүй тул "шашин шүтлэгтэй" гэж тодорхойлсон байна. Үүний үр дүнд тэрээр терроризмын хэргээр 10 жил шоронд хоригдсон байна.
Гэхдээ тэр "хоригдсон хүмүүсийн хамаатан садан"-ын жагсаалтад тэдний гэр бүлийнхэнд тохсон "гэмт хэрэг"-ээс болж сэжиглэгдэж буй олон мянган хүмүүсийн нэг болон гарч ирсэн байна.
Шинжааны цагдаагийн газрын файлууд нь хэдэн арван мянган зураг, баримт бичгийг агуулж байна.
Үүнд өндөр албан тушаалтнуудын нууц үг хэллэг; цагдаагийн дотоод гарын авлага, боловсон хүчний мэдээлэл; 20,000 гаруй Уйгурыг цагдан хорих дэлгэрэнгүй мэдээлэл багтжээ.
Эх сурвалж: ВВС