
/2022.05.23/: Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу 2021 оны нийслэлийн санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангаар нийслэл хот зөрчилгүй дүгнэлт авсан байна. Харин 30 гаруй газар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бол “сөрөг” дүгнэлттэй нэг байгууллага байна.
Өнгөрсөн онд нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн бүрдсэн бөгөөд татварын орлого давж биелсэн байна. Харин ОНӨААТҮГ-уудын өр төлбөрийг анхаарах шаардлагатайг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал санууллаа.