Унгар улсаас усны чанар, нөөцийг нэмэгдүүлэх төсөл санал болголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Унгар улсаас усны чанар, нөөцийг нэмэгдүүлэх төсөл санал болголоо

May be an image of 5 people and people standing

/2022.05.23/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Унгар улсын Усны менежментийн ерөнхий газрын Ерөнхий захирал Ланг Иштван, Environ Ltd компанийн Гүйцэтгэх менежер Иллеш Лаююш, Визитерв Экспорт ХХК-ийн гүйцэтгэх менежер, Др.Добо Ласло нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Унгар Улсын төлөөлөгчдийн зүгээс 1977 оноос хойш манай улсын усны салбарын олон эрдэмтэн, судлаачид Монгол Улстай усны салбарт амжилттай хамтран ажиллаж байсан. Унгар улсдаа усны салбартаа өндөр мэргэжлийн, мэргэшсэн ажилтнууд Монгол Улсад ажиллаж байсан нь хоёр улсын хамтын ажиллагаанд усны салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

May be an image of 6 people, people sitting and people standing

Тодруулбал, 1995 онд Монгол Улстай усны салбарт хамтран ажиллах гэрээ, 2008 онд хоёр улсын усны газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан үйл явдлыг тодотгон хэлээд, эдгээр хамтын ажиллагаанд үндэслэн хоёр улсын усны салбар олон төсөлд хамтран ажиллахаар зорьж байна.

Унгар улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр Монгол улсад хөрсний чийгийг судлах, мониторингийн цэг байгуулах эхний тоног төхөөрөмжийг байгуулна. Тус цэгийг байгуулснаар хөрсний чийгийг 10 хоногийн өмнөөс мэдрэх, ялангуяа ХАА-н талбайд шаардлагатай усалгааг урьдчилж мэдээлэх боломжтой. Энэ нь Унгар улсад ч бүрэн нэвтрээгүй шинэ систем бөгөөд Монгол улсад нэвтрүүлэхээр зорьж буй гэсэн юм. Ингэснээр ХАА-н салбарт хөрсний чийгээр дамжуулан усалгааны шинэ технологи бий болно. Мөн усны хэмнэлтийг бий болгох, усны ашиглалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн боловсролын чиглэлийн хамтын ажиллагааг тодотголоо. Энэ хүрээнд Монгол улсын усны салбарын мэргэжилтнүүд, судлаачдыг усны салбарын факультетэд суурилан богино хугацааны болон их сургуулийн хөтөлбөрөөр сургах боломж бий. Сургалтад бохир усыг татан зайлуулахаас эхлээд усны бүх чиглэлийг хамарч болно гэв.

Мөн хэдэн жилийн өмнө ирж байснаас Улаанбаатарын экосистемд ямар том өөрчлөлт гарсныг бид харж байна. Иймээс дараах 3 чиглэлд ажиллах саналтай байна. Үүнд:

  1. Усны нөөцийг нэмэгдүүлэх,
  2. Усны чанарыг сайжруулах
  3. Голуудын экосистемийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, Унгарын Засгийн газраас санхүүжүүлэх боломжтой гэлээ.

May be an image of 3 people and people standing

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ:

Боловсрол, сургалттай холбоотой хамтын ажиллагаа шаардлагатай буюу чухал асуудлын нэг юм. Тиймээс усны салбарын мэргэжилтэн, судлаачдыг Унгар улсад мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээний туршлага судлах хамтын ажиллагааг бүрэн дэмжинэ.

Мөн манай улсад нэг гол дээр экосистемийн загвар төсөл хэрэгжүүлэхийг санал болгосон. Тухайлбал, Сэлбэ голд санал болгосон та бүхний төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгараад буй гэсэн юм.

Унгарын мэргэжилтнүүд судалгаа, шинжилгээ хийж, нарийвчилсан төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулан дахин танилцуулан, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болж байна
Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.