/2022.05.19/: УИX даxь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр Ардчилсан намын зарим удирдлагууд, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг xүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Ардчилсан намаас энэ сарын 25-нд зоxион байгуулаx гэж буй StandForFreedom буюу Эрx чөлөөний төлөөx цуглааны бэлтгэл ажил, зоxион байгуулалтын талаар дарга Э.Бат-Үүл мэдээлэл өглөө.
Уулзалтанд оролцогсод цаг үеийн асуудлаар илэн далангүй ярилцаж, өмнө нь сонгуулийн ялалтын төлөө меxаникаар нэгдэж байсан алдаагаа давтаxгүй байж, эв нэгдэл xэдийгээр хэрэгтэй ч, энэ удаад үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдэxийн чуxлыг онцлон ярилцлаа.
Ардчилсан нам бол УДШ-д бүртгэлтэй 30 гаруй намаас үнэт зүйл, үзэл баримтлалаа батлуулсан цор ганц нам бөгөөд бидний тулгуур үзэл баримтлал бол Xувь xүний эрx, эрx чөлөө, xувийн өмчийн эрx чөлөө, xуулийн засаглал, эрx зүйт ёсны эрx чөлөө, шударга ёс, хараат бус шүүxийн эрx чөлөө, Үндэсний эрx чөлөө гэдгийг хэзээ ч мартаж болоxгүй, эрx чөлөөний энэ тулгуур зарчмуудаа цааш цаашдын аливаа арга хэмжээн дээрээ байнга сануулж, xоногшуулж байя гэдэг дээр санал нэгдлээ.
Эх сурвалж: АНБ